Танилцуулга

Манай клуб нь Монгол оронд архитектор мэргэжлээр суралцаж байгаа бүх оюутнуудыг хамарсан үйл ажиллагааг явуулж оюутнуудын хооронд мэдлэг чадварыг солилцуулах, уралдаан тэмцээн зохиож, нийгмийн идэвхийг сайжруулах үйл ажиллагаа явуулна. Одоогоор манай клубыг дэмжин ШУТИС-ын ҮТДСургууль, Дизайн урлагийн дээд сургууль, Урлах эрдэм дээд сургууль, ХААИС-ын Ландшафтны тэнхим, Од дээд сургууль, Барилгын коллежийн Архитектурын салбар сургуулиуд хамтарч ажиллаж байна.


Уриа:
Бид нэгдэж, сэтгэе, бүтээе…

Зорилго:
Оюутан залуусыг нэгтгэж , мэдлэг авьяас, ур чадварыг нь хєгжүүлэн , ємнєх үеэс үлгэрлэн суралцуулж , бүтээлч ухамсар , эх оронч үзэл бий болгоход бидний эрхэм зорилго оршино.

1. Нийт оюутнуудыг нэгтгэх, харилцааны халуун дулаан, таатай уур амьсгалыг бий болгох.
2. Ёс суртахуун, урлаг спорт, шинжлэх ухаан болон бусад салбарт єєрийгєє нээн хєгжүүлж, сурч боловсроход нь дэмжлэг болох.
3. Оюутан залуусыг Монгол гэсэн нэгэн зүрх сэтгэлд цогцлуулан нэгтгэж, эх орны тєлєє цохилох сэтгэл, зїтгэх ухамсарыг бий болгон, нийгмийн идэвхийг дээшлїїлэх.
4. Ахмад үеийн ба Шилдэг Архитекторуудтай шинэ залуу Архитекторууд болон оюутнуудыг холбогч “Гүүр” болох.



хуучин нийтлэл »
: